img

Блог

Маркетинг

ISO удирдлагын тогтолцооны стандартын хэрэгжүүлэлтийн судалгаа 2021

badma / 2023-02-28

Жил бүр бид удирдлагын тогтолцооны стандартын гэрчилгээний судалгааг ISO байгууллагаас хийдэг. Судалгаанд жил бүр улс орон бүрд тайлагнасан ISO удирдлагын стандартын (ISO 9001, ISO 14001 гэх мэт) хүчинтэй гэрчилгээний тоог харуулав.

ISO байгууллага нь баталгаажуулалт хийдэггүй. Олон улсын магадлан итгэмжлэлийн форумын (IAF) гишүүдээс магадлан итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллагаас олгосон гэрчилгээний тоог ISO судалгаанд тооцдог.

Хэрхэн гэрчилгээ авах талаар дэлгэрэнгүй үзнэ үү .

ISO 2021 оны судалгаа

Судалгааны хамгийн сүүлийн үр дүн нь 2021 оны 12-р сарын 31-ний байдлаар хүчинтэй гэрчилгээний тоог харуулсан. 2021 оны судалгааны хамрах хүрээ өмнөх хэвлэлээс 4 нэмэлт стандартаар өргөжиж, нийт 16 төрлийн удирдлагын тогтолцооны стандартууд багтсан болно.

ISO судалгааны үр дүн нь гурван багц өгөгдлийг агуулна.

  • ISO удирдлагын системийн 16 стандартын хувьд улс бүрийн хүчинтэй гэрчилгээний тоо,
  • ISO удирдлагын системийн 12 стандартын хувьд улс бүрийн гэрчилгээнд хамрагдсан байгууллагуудын тоо,
  • ISO удирдлагын тогтолцооны 13 стандартын гэрчилгээнд хамрагдсан улс орны салбаруудын тоо (ISO 22000, ISO 29001, ISO 13485 нь салбаруудын талаарх мэдээллийг агуулаагүй болно).

Судалгааны бүрэн мэдээллийг Excel форматаар авах боломжтой.

Эх сурвалж https://www.iso.org/the-iso-survey.html