img

Нууцлалын бодлого

ISO.EDU.MN-ийн Нууцлалын бодлого нь хэрэглэгчийн мэдээллийн нууцлал, ашиглалт, аюулгүй байдлыг хангах бодлогын баримт бичиг бөгөөд цахим хуудсыг хэрэглэх ерөнхий нөхцөл болно.

Хэрэглэгч та “Нууцлалын бодлого”-той заавал уншиж танилцах ёстой.

Мэдээллийг цуглуулах, ашиглах

ISO.EDU.MN-аар үйлчлүүлэхдээ бөглөсөн хэрэглэгчийн мэдээлэл нь манай мэдээллийн баазад хадгалагдах болно. Та өөрөө хүсвэл зайлшгүй оруулах ёстой мэдээллээс бусад мэдээллийг оруулахгүй байх боломжтой. Бид таны оруулсан мэдээллийг зөвхөн танд тустай нөхцөлөөр буюу танд мэдээлэл өгөх, таны санал, хүсэлтэд хариулах, тухайн үйлчилгээг үзүүлэхэд болон тантай холбоо барих зэрэгт ашиглана.

Мэдээллийн нууцлал

ISO.EDU.MN таны оруулсан хувийн мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хууль тогтоомжийн хүрээнд гуравдагч этгээдэд дамжуулна. Хэрэглэгчийн  хувьд сайтад хандах эрх буюу нэр, нууц үгийн нууцлал, системээс бүрэн салгаж гарах зэрэг үйлдлийн хариуцлагыг өөрөө бүрэн хүлээнэ. Бид таньд нэвтрэх нэр, нууц үгээ хамгаалах талаар зөвлөгөө өгөх боловч ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээхгүй.

Хадгалах хугацаа

Бид хэрэглэгчийн мэдээллийг тодорхойгүй хугацаагаар хадгалах эрхтэй. Аюулгүй байдлын үүднээс ирж буй хандалтуудыг хянана. Цахим хуудсын хэрэглэгч бүр мэдээллийн аюулгүй байдлын хяналтад байна.  

Бусад нөхцөл

Манай цахим хуудсаар үйлчлүүлснээр тухайн хэрэглэгчийг энэхүү Нууцлалын бодлогыг уншиж ойлгосны үндсэн дээр бүрэн хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Бид хэрэглэгчид мэдэгдэлгүйгээр энэхүү нууцлалын бодлогодоо нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэчлэх эрхтэй. Нэмэлт, өөрчлөлт оруулсан болон шинэчилсэн нууцлалын бодлого нь манай цахим хуудсанд тавигдсанаар шууд хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Хэрэв танд энэхүү нууцлалын бодлогын талаарх ямар нэгэн асуулт хийгээд санал, хүсэлт байвал бидэнд мэдэгдэж болно.