img

Блог

Маркетинг

Байгаль орчны удирдлага ISO 14001

badma / 2023-02-28

"Байгаль орчинд ээлтэй, нийгмийн хариуцлагатай компаниудын бүтээгдэхүүний борлуулалтын өсөлт"                                                                                        АНУ-ын хэрэглээний нийт зардал жил бүр 14 их наяд доллар байдаг. Энэ нь АНУ-ын ДНБ-ий гуравны хоёртой тэнцэх хэмжээ юм. Энэхүү зардлын нэг чухал хэсэг нь хоол хүнс, ус ундаанаас эхлээд гоо сайхан, цэвэрлэгээний бүтээгдэхүүн хүртэл өдөр тутмын өргөн хэрэглээний савласан бараа (ӨХБ)-д зарцуулагддаг. Олон сая ажилтантай, жилд хэдэн их наяд долларын борлуулалт хийдэг өргөн хэрэглээний барааны/ӨХБ/ салбарын асар том хэмжээ нь түүнийг илүү тогтвортой, хүртээмжтэй эдийн засгийг бий болгох хүчин чармайлтын чухал бүрэлдэхүүн хэсэг болгодог.

ӨХБ үйлдвэрлэдэг компаниуд байгаль орчин, нийгмийн хариуцлагыг бизнесийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийн тулд цаг хугацаа, хүч хөдөлмөр, нөөц зарцуулах нь улам бүр ихэссээр байна. Тэд мөн бүтээгдэхүүнийхээ шошго дээр байгаль орчин, нийгмийн хариуцлагын талаар мэдэгдэл, мэдээллийг гаргаж байна. Сүүлийн жилүүдэд ямар ч хүнсний дэлгүүр, эмийн сан гэх мэт худалдааны байгууллагуудаар явахад "байгаль орчны тогтвортой байдал - environmentally sustainable ", "байгаль орчинд ээлтэй - eco-friendly", "шударга худалдаа - fair trade " эсвэл нийгмийн хариуцлага, байгаль орчны асуудалтай холбоотой бусад тэмдэглэгээтэй бүтээгдэхүүнийг харах нь гарцаагүй.

Хамгийн гол нь эдгээр бүтээгдэхүүний шошго дээрх мэдээллийн ард үйлдвэрлэл, үйл ажиллагааны үр дүнд үүсэх нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах, ажилчдад шударга хандах, нийгмийн олон талт байдал, хүртээмжийг дэмжих зэрэгт тухайн бизнесийн бодит хувь нэмрийг илтгэн харуулж байгаа юм.

2020 онд АНУ-ын McKinsey компанийн хэрэглэгчдийн сэтгэл хөдлөлийн судалгаагаар

Хэрэглэгчдээс байгаль орчинд ээлтэй, нийгмийн хариуцлага тогтвортой хөгжилд ээлтэй бүтээгдэхүүн худалдан авахыг чухалчилдаг эсэх талаар  асуухад тэдний дийлэнх нь тийм гэж хариулжээ. Өөрөөр хэлбэл оролцогчдын 60 гаруй хувь нь тогтвортой хөгжил, байгаль орчинд ээлтэй сав баглаа боодолтой бүтээгдэхүүн илүү худалдаж авахад бэлэн байгаагаа хариулжээ. Мөн АНУ-ын хэрэглэгчдийн 78 хувь нь тогтвортой амьдралын хэв маяг нь тэдний хувьд чухал гэж хариулжээ. 

Байгаль орчин, нийгэм, засаглалын зөв зарчимтай /ESG/ холбоотой мэдэгдэл гаргаж буй бүтээгдэхүүнүүд сүүлийн таван жилийн хугацаанд дунджаар 28 хувийн хуримтлагдсан өсөлттэй байсан бол ийм мэдэгдэл гаргаагүй бүтээгдэхүүнийх 20 хувиар өссөн байна.

Дээрх судалгааны үр дүн нийгмийн хариуцлага, ёс зүйтэй зөв засаглал, байгаль орчинд ээлтэй байдал нь байгууллагын тогтвортой хөгжлийг бий болгож байгааг харуулж байна.

 

Эх сурвалж: https://www.mckinsey.com/industries/